Skip to Content

15. Батлан даалт

Батлан даалт гэдэг нь нэг хэрэглэгч өөрийн баталгаа хөрөнгөөрөө өөр хэрэглэгчийг дэмжиж, тухайн хэрэглэгчид Мөнгөний зах дээрээс мөнгө авах боломж олгох үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл:

  • Батлан даагч нь өөрийн баталгаа дээр үндэслэн өөр хэрэглэгчийг дэмжинэ
  • Батлан даалгуулагч нь өөрт олгогдсон батлан даалтыг ашиглан Нийлүүлэлт-ээс мөнгө авах боломжтой

Батлан даалт нь Баталгаа-наас тусдаа ойлголт юм.

ОйлголтТайлбар
БаталгааТа өөрийн хөрөнгөөр өөрийгөө баталгаажуулах
Батлан даалтӨөр хэрэглэгч таныг дэмжих, эсвэл та өөр хэрэглэгчийг дэмжих

15.1 Батлан даалтын үндсэн цэс

Батлан даалт хэсэгт хоёр цэс байна:

ЦэсТайлбар
Бусдад өгөхТа өөр хэрэглэгчид батлан даалт гаргаж өгсөн хэсэг
Бусдаас авахӨөр хэрэглэгч танд батлан даалт гаргаж өгсөн хэсэг

15.2 Батлан даалт өгөх

Бусдад өгөх хэсэг нь та өөр хэрэглэгчид батлан даалт гаргаж өгөхтэй холбоотой.

Та өөрийн баталгаа хөрөнгө дээр үндэслэн өөр хэрэглэгчийг дэмжиж болно. Ингэснээр тухайн хэрэглэгч таны гаргаж өгсөн батлан даалтыг ашиглан Нийлүүлэлт хэсгээс мөнгө авах боломжтой болно.

Батлан даалт өгөхдөө:

  1. Батлан даалт хэсэг рүү орно.
  2. Бусдад өгөх цэсийг сонгоно.
  3. Батлан даалт гаргаж өгөх хэрэглэгч болон дүнг сонгоно.
  4. Хугацаа, хөлс, нөхцөлийг шалгана.
  5. Баталгаажуулж батлан даалтаа гаргана.

15.3 Батлан даалт авах

Бусдаас авах хэсэгт танд бусад хэрэглэгчээс өгсөн батлан даалтууд харагдана.

Карт дээр дараах мэдээлэл байна:

МэдээлэлТайлбар
Батлан даагчБатлан даалт гаргаж өгсөн хэрэглэгч
Нийт дүнТанд олгосон батлан даалтын хэмжээ
ҮлдэгдэлАшиглаж болох үлдэгдэл
ТөлөвИдэвхтэй эсэх
Дуусах хугацааБатлан даалт хүчинтэй байх огноо
ХөлсБатлан даалт ашигласны шимтгэл
АшиглахБатлан даалтыг ашиглах үйлдэл

15.4 Батлан даалт ашиглан мөнгө авах

Батлан даалтаа ашиглан мөнгө авахдаа:

  1. Батлан даалт хэсэг рүү орно.
  2. Бусдаас авах цэсийг сонгоно.
  3. Ашиглах батлан даалтын картаа нээнэ.
  4. Ашиглах товчийг дарна.
  5. Системийн зааврыг дагана.
  6. Мөнгөний зах руу орно.
  7. Нийлүүлэлт цэсийг сонгоно.
  8. Өөрт тохирох саналыг сонгоно.
  9. Батлан даалтаа ашиглан мөнгө авах үйлдлээ үргэлжлүүлнэ.

Анхаарах зүйл:

  • Та зөвхөн өөрт олгогдсон батлан даалтыг ашиглана.
  • Бусдын батлан даалтыг ашиглах боломжгүй.

15.5 Нийлүүлэлт хоосон байвал

Хэрэв Мөнгөний зах → Нийлүүлэлт хэсэг хоосон байвал одоогоор шууд мөнгө авах боломжтой санал байхгүй гэсэн үг.

Энэ тохиолдолд:

  • Шинэ нийлүүлэлт гарч ирэхийг хүлээх
  • Эсвэл өөрийн Эрэлт үүсгэх

Last updated on